ОРХОН: Сонгуулийн санал хураалтын ирц 23.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-28 14:09:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт Орхон аймагт хэвийн үргэлжилж байна. Аймгийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирцийн талаар товч мэдээллээ.

 

Орхон аймагт 66 мянга 630 сонгогч саналаа өгөхөөс одоогийн байдлаар 23.5 хувийн ирцтэй байна. Нийт 48 хэсгийн хороо ажиллаж байна.

 

УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт 87 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хойд бүс буюу 4 дүгээр тойрогт Хөвсгөл, Булган, Орхон аймагт нийт 199 мянга 691 сонгогч санал өгнө. Тухайлбал, Орхон аймагт 71519, Булган аймагт 40482, Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 87690 сонгогч саналаа өгөх юм.

 

Сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна. 


Related news