ТӨВ: Сонгуулийн ирц 68 хувьтай дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-28 22:30:42

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 60365 сонгогч санал өгөхөөс 22.00 цагийн байдлаар 41044 сонгогч саналаа өгч, ирц 68 хувьтай санал хураалт дуусав.

 

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбатаас тодруулахад, “Төв аймгийн 27 суманд 97 хэсгийн хорооноос 22.20 минутад ирцийн мэдээлэл ирж нэгтгэлээ. Сумдаар авч үзвэл, хамгийн өндөр ирцтэй Зуунмод сумын Номт 1-р багийн хэсэг, Мөнгөнморьт, Эрдэнэсант сум 77 хувьтай байв. Хамгийн бага ирцтэй Сэргэлэн сум 50 хувьтайгаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа дуусаж байна. Сонгуулийн үеэр зөрчил, дутагдал, техникийн алдаа гараагүй” гэв.   

 

Related news