Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-06-29 09:17:44

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу энэ сарын 29-ний 8-20 цаг хүртэлх хугацаанд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Харин Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар энэ сарын 30-нд  дуу цахилгаантай аадар бороотой.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Related news