ТӨВ: Энэ жил аймгийн хэмжээнд 755 хүүхэд ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-02 08:16:03

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд энэ жил 726 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр төгсөгчдийн 674 нь, өмнөх оны төгсөлтийн сурагчид нийлээд 755 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. 

 

Элсэлтийн ерөнхий шалгалт 2024 оны 7 дугаар сарын 4-ний 10.00 цагт орон даяар зэрэг эхэлнэ. Шалгалт өгөх сурагчид дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирэхийг Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдэгдэв.

 

Үүнд, Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын бичгээ заавал авч ирж, шалгалтад орох юм.  

 

Related news