Дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-02 08:39:15

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол орны нутгийн баруун хагаст маргааш, нөгөөдөр, нутгийн төв хэсгээр энэ сарын 5-нд, нутгийн зүүн өмнөд хэсгээр энэ сарын 6-нд дуу цахилгаантай аадар бороо, бороо орно.


Иймд үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Тодруулбал, замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ. 

Related news