ДУНДГОВЬ: Мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт сайнцагаан омгийн хонинд үзлэг хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын Мал үржлийн тасгаас нутгийн
мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт сайнцагаан омгийн хонинд үзлэг
хийж, ангилах ажлыг зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд Сайнцагаан сумын 2 малчин өрхийн хонин
сүргийг төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн зөвлөмж өгсөн
бол 21 өрхийн баталгаажсан үүлдэр омгийн хонинд төлөвлөгөөт бус хяналт хийж,
малчдад зөвлөгөө өгчээ.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн нутагт байх хонин сүрэг байгаль цаг уурын шалгарал, малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн онцлогтой. Тиймээс олон удаагийн судалгаа, шинжилгээ, хянан магадлагаагаар мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт болох нь нотлогдож, 2019 онд "сайнцагаан" омог болгон батлуулсан юм.