Нүдний эмч нар 6 дүүргийн иргэдэд үнэгүй үзлэг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭнэ сарын 13-нд тохиох "Дэлхийн хараа хамгаалах өдөр"-ийг угтан маргааш нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.
Жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Улсын Нэгдсэн төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, “Болор мэлмий” болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм. Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулах аж.
Тус өдөрлөг өглөө 09.00 цагаас эхэлнэ.
Ж.Болор