Нүдний эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-10-10 17:08:21

Маргааш буюу энэ сарын 11-нд нүдний эмч нар нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт очиж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ.

Жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, уг асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд уг үзлэгийг хийж байгаа бөгөөд Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллана.

Тэд иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм. Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулахаар юм. Тухайн өдрийн өглөөний 09 цагаас тус өдөрлөг, арга хэмжээ эхлэнэ.

Үнэгүй хийх үзлэгийн хуваарийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэгт “Инфинити” эмнэлэгт, БЗД-т “Солонго” эмнэлэгт, СБД-т Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, ЧД-т “Болор мэлмий” эмнэлэгт БГД-т “Орбита” эмнэлэгт, ХУД-т “Сайт” эмнэлэгт тус тус хийхээр болжээ.

Д.Өлзий

Related news