СЭЛЭНГЭ: Төсөлд хамрагдсан иргэд үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-07 13:29:57

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “IELTS Course for Selenge Province” 3 сарын хугацаатай төслийг хэрэгжүүллээ.

 

Энэхүү “IELTS Course for Selenge Province” төслийн сургалт нь Сэлэнгэ аймгийн иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, IELTS шалгалтад өндөр оноо авах, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах, мэргэжил дээшлүүлэх зорилготой юм.

 

Англи хэлний академик шалгалтад үр дүнтэй бэлтгэх, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож буйгаараа энэ сургалтын ач холбогдол их юм.

 

Дээрх төслийн сургагч багшаар Дэлхийн олон улсын энх тайвны залуучуудын байгууллагын элч төлөөлөгч, ментор П.Энхжин ажиллалаа.

 

Төсөлд хамрагдаж суралцсан иргэд төгсөлтийн баяраа хийж, энэ сарын 5-ны өдөр үнэмлэхээ гардан авлаа.

 

Related news