Карлос Алькараз Уимблдонд хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 15. /Anadolu/. Испанийн теннисчин Карлос Алькараз Их дуулгын 24 удаагийн аварга Сербийн тамирчин Новак Жоковичийг хожсоноор 2024 оны Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ.
Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй К.Алькараз ням гарагт болсон финалын тоглолтод Н.Жоковичийг 6-2, 6-2, 7-6, (7-4)-өөр буулган авснаар Уимблдоны хоёр дахь дараалсан түрүүгээ хүртжээ. Тоглолт хоёр цаг 27 минутын турш үргэлжилсэн байна.
Өдгөө 21 настай Испани тамирчин өмнө нь Францын нээлттэй тэмцээн (2024), Уимблдон (2023), АНУ-ын нээлттэй тэмцээнд (2022) тус тус түрүүлж байсан бөгөөд Их дуулгын дөрөв дэх цомоо хүртэж байгаа нь энэ юм.
Харин хамгийн агуу теннисчдийн нэгд зүй ёсоор тооцогддог, Уимблдоны долоон удаагийн аварга, дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Н.Жокович энэ жилийн Уимблдоны дэд байрт шалгарсан амжилттайгаар нутаг буцлаа.