“Бостон Селтикс”-ийг 6.1 тэрбумаар худалдахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-14 12:00:55

НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 14 /AFP/. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ лхагва гарагт Бостон Селтикс багийг Билл Чисхолм тэргүүтэй хөрөнгө оруулалтын группт худалдахыг зөвшөөрчээ. Ингэснээр тухайн үедээ түүхэн дээд амжилт тогтоосон 6.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээг байгуулахаар тохиролцсоноос хойш таван сарын дараа зөвшөөрөл олгож байна.


NBA-ийн Удирдах зөвлөл Бостон Селтикс багийн хяналтын багцыг Билл Чисхолм тэргүүтэй хөрөнгө оруулагчийн группт худалдах шийдвэрийг санал нэгтэй зөвшөөрлөө” гэж лигээс гаргасан товч мэдэгдэлд дурджээ. Б.Чисхолм бол Symphony Technology группийн ерөнхий захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм. Тэрбээр болон түүний хамтран хөрөнгө оруулагчид 6.1 тэрбум ам.долларын үнэлгээгээр Селтикс”-ийн франчайзыг худалдаж авахаар тохиролцсон нь Хойд Америкийн спортын багийн түүхэнд урьд хожид байгаагүй өндөр үнийн санал болж байлааХарин зургаадугаар сард Лос-Анжелес Лейкерс багийг Бассын гэр бүл тэрбумтан Марк Уолтерт 10 тэрбум ам.доллараар худалдсанаар дээрх амжилтыг эвдсэн юм.


Селтикс”-ийг худалдахаар болсон талаар зарлах үед Уик Гроусбек 2027-28 оны улиралд багийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хариуцах болно гэж мэдэгдсэн билээ. У.Гроусбекийн гэр бүл болон Стив Паглиука нар 2002 онд Селтикс багийг 360 сая ам.доллараар худалдан авч байв. Гэхдээ энэ долоо хоногт Америкийн хэвлэлүүдээр мэдээлэхдээ, өөрийгөө Селтиксийн жинхэнэ шүтэн бишрэгч гэж нэрлэдэг Б.Чисхолм эзэмшигчийн үүргийг гүйцэтгэх болно, учир нь гэрээний нөхцөлийн дагуу У.Гроусбек энэ үүргийг гүйцэтгэхэд шаардагдах 15 хувийн эзэмшихээ больсон гэж бичжээ.


Гэсэн хэдий ч Б.Чисхолм, У.Гроусбек нар анх төлөвлөж байсанчлан багаа хамтран хариуцахаар төлөвлөж байна гэж ESPN суваг хожим нь мэдээлсэн байна. Селтикс бол NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг багуудын нэг бөгөөд аваргын цомыг 18 удаа өргөсөн тэд хамгийн сүүлд 2024 онд аварга болсон билээ. 



Related news