Зарим аймгийн нутагт хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-17 16:18:02

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн зарим хэсгээр одоогоор хуурайшилт их, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байна.


Иймд, аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт сонор сэрэмжтэй явж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.


Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 685,521 га талбай өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19,3 хувиар нэмэгджээ. 

Related news