Сүхбаатар аймагт эр хонь хамгийн хямд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-07-18 09:46:09

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эр хонь Ховд аймагт хамгийн өндөр 340 мянга,  Сүхбаатар аймагт хамгийн бага 200 мянган төгрөгийн үнэтэй байна.


Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 6 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад:

  • хязаалан гунан үхрийн үнэ 1.5 сая төгрөг болж, 27.8 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 266.0 мянган төгрөг болж, 10.3 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 166.1 мянган төгрөг болж, 4.5 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Харин:

  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 6.8 мянган төгрөгөөр,
  • атны үнэ 1.4 сая төгрөг болж, 86.2 мянган төгрөгөөр буурсан байна.
Related news