Маргааш дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг аянга салхины аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-07-20 08:38:02

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.


Харин маргааш буюу энэ сарын 21-нд Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулав.

Related news