Туул, Хэрлэн, Хараа, Ерөө гол үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-22 11:32:40

Улаанбаатар, 2022 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сүүлийн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногийнхоос 10-160 см-ээр огцом нэмэгджээ.


Тухайлбал, Үүрийн гол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчимд үерийн аюултай түвшин 530 см байдаг бол өмнөх хоногийнхоос 293 см-ээр нэмэгдсэн байна.


Бороо үргэлжлэн орсоор байгаа тул Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд ойрын хоногуудад үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна. Иймд малчид, аялж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу хоноглож, отоглохгүй байж, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа. 

Related news