Ховд аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-25 09:17:10

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын нутагт Улаанбаатарын 9:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. 


Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 112 км, Үенч сумын төвөөс зүүн урд зүгт 137 км, Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун урд зүгт 115 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээрхүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга д
оторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.


Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд 
хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.


Харин 
6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

Related news