Усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-25 10:53:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НҮБ-аас шийдвэрлэсний дагуу Усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдрийг жил бүрийн долоодугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг.


Дэлхийн хэмжээнд усанд живсний улмаас 6 минут тутамд нэг, өдөрт 224, сард 6810, жилд 81720 хүн амиа алддаг статистик байна.


Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усанд живж амь насаа алдаж байна. Он гарснаас хойш энэ сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89 хүн усанд осолдож нас барлаа. Тодруулбал, нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд 74 иргэн /том хүн 60, хүүхэд 14/ энджээ. Онцгой байдлын алба хаагчид 16 хүн /том хүн 9, хүүхэд 7/-ий амийг аварсан аж. 





Related news