ДУНДГОВЬ: Ахмадын спортын 4 дүгээр бага наадам энэ сарын 10-11-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 20234 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын
спортын 4 дүгээр бага наадмыг энэ сарын 10-11-нд Мандалговь хотноо зохион
байгуулна.
Ахмадын спортын бага наадмыг
аймгийн ЗДТГ, БТСГ, Ахмадын хороо, ЭМГ хамтран 2 жилд нэг удаа зохион
байгуулдаг ба 2018 онд анхны наадам болж байжээ.
Ахмадуудын эрүүл мэндийг
сайжруулж, насжилтыг уртасгахын тулд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, хүүхэд,
залуучуудад зөв үлгэрлэх зорилгоор зохион байгуулдаг тус наадамд эрэгтэй 60,
эмэгтэй 55-аас дээш настай ахмад тамирчид оролцох ба нэг сумын тамирчид
нэг баг болж оролцох юм.
Багууд софть волейбол,
шатар, ширээний теннис, шагайн харваа, гранди гольф, цэнгээнт бүжиг, дартс
гэсэн спортын төрлөөр оролцох ба тэмцээн тус бүрээр шилдэг гурван оролцогчийг тодруулах
ба багаа идэвхтэй зохион байгуулж, амжилттай оролцсон Сумын ахмадын хороог шалгаруулна.