СЭЛЭНГЭ: “Өвгөдийн замаар -2024” авто замын жагсаал дамжин өнгөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны 85 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас зохион байгуулж буй “Өвгөдийн замаар -2024” авто замын жагсаал Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрлөө.
Энэ үеэр Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, соёлын байгууллагуудын урлагийн тоглолт боллоо.
Жагсаалыг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад
Улсын Засгийн газраас дайнд амь үрэгдсэн дайчдын үр хүүхэд, төрөл
төрөгсөд, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулж
байна.
Манай улсын дорнод хил дээр орших Халхын
голд Японы түрэмгийлэгчид халдан довтлоход Монгол эх орныхоо тусгаар тогтнол,
нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, амь биеэ үл хайрлан
тулалдаж, алтан амиа өргөсөн баатарлаг цэрэг эрс, энх тунх амьдарч байгаа ахмад
үеийнхээ байгуулсан гавьяаг ийнхүү үеийн үед дурсах учиртайг энэхүү жагсаалаар илэрхийлж байгаа юм.






