Хүний эрхийн нээлттэй өдрийг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-05 15:09:07

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. ХЭҮК-оос “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг 21 аймагт зохион байгуулж ирсэн уламжлалтай.


Энэ удаад баруун, хангай, говь, төв, зүүн, хойд бүсэд зохион байгуулах юм. Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгах, аймаг, сумдын Засаг дарга, бусад холбогдох байгууллагын удирдлагатай хүний эрхийн хэрэгжилтийн талаар санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих, хангаж, хамгаалах нь Төрийн үндсэн үүрэг. ХЭҮК нь төр энэ үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхийг хянадаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.


Тэрээр Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд иргэд олон нийтийн дэмжлэг чухал байдаг учир тухайн аймаг орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Комисст ирүүлэхийг хүсээд хүний эрхийн нээлттэй өдрийн үеэр зохиогдох хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан юм. 


Related news