Нүхтийн ам руу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай 1.5 км авто зам тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-10 14:56:45

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барьж байна.


Нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр услах, тогтмол хянаж шалгах, зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх аж.

Тус авто замын суурь хучилтыг 10 дугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг ирэх сарын 20-нд хийж дуусгах юм. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган зам тавьж, 11 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Related news