Мандалын нэгдүгээр сургууль “Байгальд ээлтэй” сургуулиар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:09:24

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний ЕББД нэгдүгээр сургуулийн хамт олон улсын хэмжээнд 43 дахь, Сэлэнгэ аймагтаа анх удаа “Байгальд ээлтэй” сургуулиар шалгарч, батламжаа гардан авлаа.

Тус сургууль нь эко сургуулийн олон улсын шагнал болох эко сургуулийн сүлжээний идэвхтэй гишүүн байж, сургууль болон орон нутагтаа байгаль орчныг  хамгаалах үйл ажиллагааг долоон алхамт менежмэнтийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлж чадсан учраас энэхүү шагналын эзэд болжээ. Байгальд ээлтэй” сургуулийн шагналаа авах үеэр тус сургуулиас боловсролын тэргүүний ажилтан 7, Соёлын тэргүүний ажилтан нэг, БСШУ-ны яамны “Хүндэт жуух” бичигтэн хоёр, Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичигтэн хоёр, Багшийн алдар медалиар гурав, Ахлах багш зэргээр 7, Арга зүйч багшаар 5, Бүтээлч багшаар нэг хүн тус тус төрж, шагналын хур арвин, шилдэг сургууль гэдгээ нотлон харуулжээ. Мөн энэ үеэр тус сургуулийн 5, 8-р ангийн нэг нэг бүлэг гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай анги болж нээлтийн ёслолоо хийсэн байна.

    Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news