ӨМНӨГОВЬ: Цөлжилттэй тэмцэхэд хөв цөөрмийг олноор байгуулах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-25 17:29:08

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. "Говь+Ус" хөтөлбөрийн хүрээнд гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Энэ ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо суманд 78,714 м.куб багтаамжтай хөв цөөрөм байгууллаа.

 

Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрмийг олноор байгуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзсэн. Цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыг сүүлийн жилүүдэд сэргээн хэрэглэж эхлээд байна.

 

Мөн хөв цөөрөм олноор байгуулснаар хүрээлэн байгаа орчны эко системийг хамгаалах, газар тариалан, мал аж ахуй, бэлчээр усжуулалт, нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх бүс нутаг болох, зэрлэг амьтны усан хангамжийг шийдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Related news