ОРХОН: “Ачит ихт” ХХК зургаа дахь химийн лабораторио хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-09-25 13:04:29
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Ачит ихт” ХХК, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зургаа дахь химийн кабинетаа тохижуулан хүлээлгэн өглөө.


Энэ удаад Орхон аймгийн 5 дугаар сургуулийг сонгон засвар, тохижилтод нийтдээ 85 сая төгрөгийн төсөвт өртгийг зарцуулжээ. Үүнд ухаалаг самбар, зурагт, хэвлэх төхөөрөмж, химийн практикт ашиглах иж бүрэн хэрэглэдэхүүн зэрэг багтжээ.

Тус компани нь холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг ашиглан цэвэр катодын зэс үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлдэг Монгол Улсын томоохон уул уурхайн компаниудын нэг юм.


Хүүхэд багачуудыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээлд дур сонирхолтой болгох, илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгож, ирээдүйн чанартай боловсон хүчин, чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилгоор тус төслийг эхлүүлээд 6 дахь жилдээ үргэлжилж байгаа гэж компанийн захиргааны менежер Д.Жаргалсайхан мэдээллээ.




 

Related news