ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ дөрвөн жилийн хугацаанд 196 тогтоол баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-25 15:20:39

Дархан, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон буюу 25 дахь удаагийн хуралдаан боллоо. Хуралдаан 70 хувийн ирцтэй болж, найман асуудлыг хэлэлцлээ.


Тодруулбал, аймгийн ИТХ-аас 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх тухай, үйлдвэр технологийн парк байгуулах саналыг дэмжих тухай, аймгийн ИТХ-ын 2024 оны тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай хэлэлцэв.


Мөн аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай, үндсэн хөрөнгө шилжүүлэх, зөвшөөрөл олгох, үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох болон Дархан-Уул аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай зэрэг найман асуудлыг хэлэлцэн батлав.


Дархан-Уул аймгийн ИТХ өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд 25 удаа хуралдаж 206 асуудлыг хэлэлцэн, 196 тогтоолыг гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллажээ.


Отгон хуралдааны дэд даргаар төлөөлөгч С.Ганзориг, бичиг баримт боловсруулах комиссоор төлөөлөгч Т.Ганболд, Д.Элдэвсайхан, Ц.Ганчимэг нар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллалаа.



 




Related news