АРХАНГАЙ: Шинжлэх ухаан инновацын төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган,
2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.
Архангай аймгийн төв Цэцэрлэг суманд “Шинжлэх ухаан, инновацын төв"-ийг
нээлээ. Энэхүү төвд багш, сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах,
сургалт тогтмол зохион байгуулах юм.
Мөн “Шинжлэх ухаан,
инновацын төв” нь
- Байгалийн шинжлэх
ухааны лаборатори анги
- Компьютер, англи
хэлний цахим анги
- Монголын оюун ухааны
академийн Архангай дахь салбар
- 20-100 хүний сургалтын
2 танхим
- Студийн өрөө
- Нээлттэй номын сан зэрэг анги танхимтай, сурагчдад бие даан суралцах нээлттэй орчныг ийнхүү бий болголоо.
Тус төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.