ДОРНОГОВЬ: Мод үржүүлгийн газрын эхний тарьцууд

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-10-10 10:11:28

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Байгаль орчны газар өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн газартаа гурван жилийн өмнөөс тарьц суулгаж эхэлжээ.


Нийт 15000 гаруй суулгац тарьж ургуулснаас энэ жил анхны хоёр настай мод буюу 4000 гаруй суулгацыг өөр газарт шилжүүлэн суулгахад бэлэн болсон байна. Хайлаас, жигд, сухай, улиас, чацаргана, буйлс, гүйлс зэрэг говьд ургах боломжтой суулгацыг говийн хөрсөнд тарьснаар нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, сумдын ойн зурваст салхины хаалт хэлбэрээр модлог ургамлыг тарихад томоохон материаллаг бааз болох юм.