АРХАНГАЙ: Эрдэнэбулган сумын сонгогчдын санал хураалт хамгийн бага буюу 49.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-10-11 18:27:50

Эрдэнэбулган, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймагт орон нутгийн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна. Аймгийн Сонгуулийн хорооноос санал хураалтын 18.00 цагийн байдлаарх мэдээллийг өглөө.


Аймгийн хэмжээнд 60 мянга гаруй сонгогч саналаа өгнө. 18.00 цагийн байдлаар 35800 сонгогч саналаа өгч, ирц 60.5 хувьтай байна.

 

Архангай аймаг 19 сумтай. Аймгийн төв Эрдэнэбулган сумын сонгогчийн санал хураалт хамгийн бага буюу 49.2 хувь байгаа бол хамгийн ирц өндөртэй нь 76.2 хувиар Цахир сум байна. Мөн Төвшрүүлэх, Цэнхэр, Булган сумын санал хураалт 70-аас дээш хувьтай байна.

 

Хүйсээр авч үзвэл, санал өгсөн 35800 сонгогчийн 58.3 хувь нь эрэгтэй, 62.7 хувь нь эмэгтэй байна.

 

30-49 насныхны ирц 60 хүртэл хувьтэй, харин 61-ээс дээш насныхны ирц 75-аас дээш хувьтай байна.    

Related news