ЗАВХАН: Урьдчилсан дүнгээр МАН ялалт байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны аравдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Завхан аймагт сонгуулийн урьдчилсан
дүнгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас 20, АН-аас 15 төлөөлөгч сонгогдлоо.
Аймгийн төв Улиастай сумын ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас 17, АН-аас 12 төлөөлөгч сонгогдсон байна.
Аймгийн 24 сумын 115 хэсгийн хороон дээр сонгуулийн санал
хураах үйл явц амжилттай өндөрлөж, ямар нэгэн зөрчил гараагүй байна. 58 хэсгийн
хороон дээр хяналтын тооллого хийнэ. Сонгуулийн санал хураалтын эцсийн дүн
албан ёсоор гараагүй байна гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.