ОРХОН: Жаргалант суманд 500 тоннын зоорийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-15 09:49:17
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сум төмс, хүнсний ногооны иж бүрэн механикжсан 500 тоннын зоорьтой боллоо.


Жаргалант сум 1073 өрх, 3400 гаруй хүн амтай, газар тариалангийн гол бүс нутаг юм. Тус суманд 265 иргэн, гурван аж ахуйн нэгж байгууллага газар тариалан эрхэлж жилд дунджаар 1500 тонн төмс, 5500 тонн хүнсний ногоо хураан авч, энгийн болон нүхэн зооринд ногоогоо хадгалдаг байна. Энэ нь стандартын бус зоорь тул ногооны чанарт өөрчлөлт орох эрсдэл үүсдэг гэж тариаланчид хэлж байна.


Шинээр барьсан механикжсан зоорь нь 24х36-ийн хэмжээтэй, 864 м.кв талбайтай, төмс, лууван, манжин, байцааг  тусад нь хадгалах таван хэсэгтэй юм.


Мөн хяналт удирдлагын байр, ажилчдын амралтын болон захиргааны өрөөтэйгөөс гадна жижиглэн худалдаа эрхлэх 1000 м.кв талбай, автомашины зогсоолыг цогцоор нь шийджээ.



Related news