ДУНДГОВЬ: Эх орны цэргүүд гэртээ ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-16 11:32:12
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. 2023 оны II ээлжийн цэргүүд халагдан нутагтаа ирж, Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн удирдлагууд, гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь угтан авлаа.


Тус аймгаас 2023 оны II ээлжид цэргийн албанд мордсон залуус Зэвсэгт хүчний 013, 015, 016, Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167, Дотоодын цэргийн ангиудад алба хаажээ.


Албаа дүүргэсэн цэргүүдийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан болон нутгийн удирдлагууд, гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь угтан авч, цэргийн тангарагтаа үнэнчээр албаа нэр төртэй хааж, “Эх орны цэрэг” болсонд баяр хүргэсэн юм.


Харин 2024 оны II ээлжийн цэрэг татлагын нэгдсэн үзлэг аравдугаар сарын 3-нээс эхэлж, мөн сарын 15-нд дуусаж байна.










Related news