ДУНДГОВЬ: 17 хүртэлх насны хүүхдүүдийн 68-аас дээш хувь нь шүдний өвчтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-21 11:18:21
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй “Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг хэрэгжүүлж байна.


Тус үйл ажиллагааны хүрээнд сумандаа шүдний үзлэг, эмчилгээ хийх боломжгүй Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Гурвансайхан сумын 17 хүртэлх насны хүүхдэд шүдний урдчилан сэргийлэх үзлэг хийж, эмчилгээнд хамруулжээ.


Дэлгэрцогт суманд 17 хүртэлх насны 153 хүүхдийг хамруулснаас 75,5 хувь, Дэрэн суманд 303 хүүхдийг хамруулснаас 77,8 хувь, Цагаандэлгэр суманд 132 хүүхдийг хамруулснаас 68.2 хувь, Өндөршил суманд 215 хүүхдийг хамруулснаас 76 хувь, Гурвансайхан суманд 305 хүүхдийг хамруулснаас 69 хувь нь өвчтэй гарчээ. Тэдгээрээс дээрх 5 суманд 283 хүүхдийн шүдийг эмчилсэн байна.   


Үзлэг хийх үеэр бага насны хүүхдүүдэд шүд угаах, шүдний сойзоо сонгох, амны хөндийн эрүүл ахуй сэвдээр сургалт зохион байгуулжээ.



Related news