ДУНДГОВЬ: “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц" төсөлд 200 өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-27 18:27:46
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц" төсөлд 200 өрхийг хамруулж, эхний 50 өрхөд хөнгөлөлттэй үнээр чип багц гардууллаа.


Уг төслийг Дундговь аймагт 2022 оноос эхлэн хэрэгжүүлж, 2022-2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар зорилтот бүлгийн 64 өрхийг төсөлд хамруулсан төдийгүй, "Ид шидийн орон" ХХХТ-ийн хашаанд гэр мэдээллийн төв ажиллуулж байна.


Харин 2024 онд орон нутгийн төсвийн болон тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монголын алт МАК" ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар чип багц төсөлд хамрагдах өрхүүдэд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Чип багц нийт 3 сая төгрөгийн өртөгтэй ба төсөлд хамрагдаж буй өрхүүд 1 сая төгрөгийг өөрсдөө төлөх юм.


Ийнхүү төр, хувийн хэвшил, иргэдийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төслийн эхний 50 багцыг хүсэлт ирүүлсэн иргэдэд гардуулж өгсөн ба дараагийн 150 багцыг энэ сардаа багтаан гардуулж, суурилуулах юм. 

Related news