ДУНДГОВЬ: Эрдэнэдалай сумын Засаг даргаар С.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар 30 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай
сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Тус сумын ИТХ 25
мандаттай. Сонгуулийн дүнгээр Монгол ардын нам 13, Ардчилсан нам 12 суудал авч,
Монгол ардын нам олонх болсон. Сонгогдсон төлөөлөгчдийн 12 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй ба боловсролын хувьд 80 хувь нь дээд
боловсролтой байна.
Анхдугаар хуралдааныг
хамгийн ахмад настай төлөөлөгч М.Гансүх даргалж, 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг
зөвшөөрч, сумын ИТХ-ын даргыг сонгож, Засаг даргын нэрийг дэвшүүллээ.
Сумын ИТХ-ын даргаар Монгол
Ардын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Шоовонгийн Сүхбаярыг сонголоо. Ш.Сүхбаяр
1986 онд төрсөн. Биеийн тамирын багш мэрэгжилтэй, боловсролын магистр. Тэрээр Эрдэнэдалай
сумын 10 жилийн сургуульд 16 дахь жилдээ багшилж байна.
Сумын Засаг даргаар Санжмятавын
Мөнхбаатарын нэрийг дэвшүүлэн, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болжээ.
С.Мөнхбаатар ХАА-н инженер, төрийн захиргааны магистр. Эрдэнэдалай сумын ХААН
банканд теллер, ахлах теллер, сумын ИТХ-ын дарга, Далайн хөгжил хоршооны дарга,
Сумын Засаг даргаар ажиллаж байсан. 2020 оноос "Далайн чансаа" ХХК-ийн даргаар
ажилладаг.