Түнэл сум шинэ эмнэлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Түнэл суманд тэрбум 300 орчим сая төгрөгийн өртөгтэй хамгийн сүүлийн үеийн стандартын хүн эмнэлгийг “Өгөөмөр баян дэнж” компаний хамт олон барьж гүйцэтгэн дуусгах хугацаанаасаа сарын өмнө хүлээлгэн өглөө.
Тус эмнэлэг нь 2 давхар, халуун устай эмч ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчид усанд орох боломжтой, хамгийн сүүлийн үеийн стандартын гэдгээрээ онцлог аж. Хуучин эмнэлэг нь ашиглах боломжгүй болж иргэдээ гэсэн сэтгэлтэй эмч нар гэр барьж, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэж байсан үе саяхан бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд холбогдох газруудад тавьж, ажилласны үр дүнд Түнэлчүүд шинэ эмнэлэгтэй болж эрүүл мэндийн үйлчилгээг стандартын орчинд түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Гантуяа