Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл цас орохгүй.
Нутгийн баруун
баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,
говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар
бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2
градус дулаан байна.
Ихэнх нутгаар
ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна.