Засаг дарга Өвөрмонголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
montsame_user@montsame.mn
2015-09-04 14:58:13

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар БНХАУ,Монгол улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу БСШУЯ-ын шугамаар Хөвсгөл аймагт ӨвөрМонголын  өдрүүдийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд Өвөрмонголын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга нар болон Одон телевиз, урлаг соёлын багийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирснийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэн урлаг соёлын арга хэмжээг харилцан туршлага солилцон хөгжүүлэн ажиллах талаар санал солилцлоо. Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд телевизийн нэвтрүүлэг, урлагийн тоглолт, уран бичлэгийн үзэсгэлэн,номын үзэсгэлэн зохион байгуужээ.

Б.Гантуяа

Related news
Comments