ХОВД: Мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаанд хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-18 12:48:18

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Цаг үe, улирлын байдлаас шалтгаалан Ховд аймгийн хэмжээнд мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.  


Хүйтний улиралд авто замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдаж, халтиргаа гулгаа үүсдэг. 

Цаашид мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцох нь иргэдийн амь, эрүүл мэндэд аюултай. Иймээс Ховд аймгийн Засаг дарга захирамж гарган 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон юм.


Энэ хугацаанд Цагдаагийн газраас хяналт тавих ба иргэдийг мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриаллаа.   


Related news