ТӨВ: Зуунмод хотын захирагчийн нэрэмжит тэтгэлгийг 9 оюутан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-19 09:12:56

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Зуунмод хотын нэрэмжит оюутны хөтөлбөрийг 4 дэх жилдээ зарлаж, энэ жил 9 оюутан шалгарав.

 

Энэ удаагийн тэтгэлэгт МУИС-ийн оюутан Э.Ундрал

Мандах их сургуулийн оюутан М.Мөнх-Учрал

Их засаг олон улсын их сургуулийн оюутан А.Мөнхцэцэг

Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Д.Хулан

АШУҮИС-ийн оюутан Ц.Даваажаргал

МУИС-ийн оюутан Н.Номин

Их засаг олон улсын их сургуулийн оюутан Э.Номин-Эрдэнэ

Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан Н.Рэнчиндугар

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Б.Баярбат нар шалгарч, батламжийг өнөөдөр Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргал гардуулан өглөө.


Тэтгэлэгт шалгарсан оюутнууд хичээлийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6 болон түүнээс дээш байж, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шалгуурыг хангаж, эсээ бичиж, түүнийхээ талаар ярилцлагад орсон юм.  

 

Хөтөлбөрийн хувьд оюутны сургалтын төлбөрөөс нэг сая төгрөгийг хөнгөлж, сургуулийн данс руу шилжүүлдэг байна. Энэхүү тэтгэлгээр нийт 27 оюутан 27 сая төгрөгийн тэтгэлэг авсан байна.


Related news