ДУНДГОВЬ: Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-22 17:46:39
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Орон нутаг дахь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өнөөдөр Дундговь аймагт эхэллээ.


Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтитээс энэ оны сүүлийн хагас жилийн орон нутаг дахь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 11 дүгээр сарын 22-24-нд улс орон даяар 7 байршилд зохион байгуулж буй.


Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох говийн бүсийн шалгалтад Дундговь, Өмнөговь аймгийн  47 нягтлан бодогч оролцож байна.


Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол дөрвөн жилийн хугацаатай, хоѐр дахь шатны буюу эрх сунгах шалгалтад тэнцсэн бол хугацаагүйгээр олгодог.


Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг анх удаа өгч байгаа бол хууль эрх зүй буюу татварын бүртгэл тайлагнал, санхүүгийн менежмент, аудит ба баталгаажуулалт, санхүүгийн тайлагнал, гүйцэтгэлийн удирдлага гэсэн мэргэжлийн 5 шалгалтыг өгч, 70-аас дээш оноо авсан тохиолдолд  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй болох юм.


Мэргэшсэн нягтлан бодогч болсноор аудитын хувийн компани байгуулах, олон улсад ажиллах эрх үүсэх, ажлын байрны болон мэргэжлийн үнэ цэн нэмэгдэх зэрэг олон давуу талтай. 

Related news