ТӨВ: Тангараг өргөсөн албан хаагчдад “Гал голомт” хүндэтгэлийн тэмдэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-27 09:46:53

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төрийн албаны хууль тогтоомжийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд нэр дэвшин томилогдсон 25 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.


Тангараг өргөсөн албан хаагчдад Төв аймгийн төрийн түшээдийн бусдаас ялгарах “Гал голомт” хүндэтгэлийн тэмдгийг мөн гардуулан өглөө.


Төрийн захиргааны албан хаагч гэдэг бол Монгол Улсын Төрийн албаны хууль тогтоомжийн тодорхой зүйл, заалтаар “хувь хүний эрх”-ээ хязгаарлуулж, хариуцлага, үүргээ нэмэгдүүлэн эх орон, ард түмнийхээ төлөө “ачааны хүнд”-ийг үүрч ажилладаг онцгой алба билээ.


Төв аймагт төрийн 211 байгууллагын 5844 албан хаагч ажиллаж байна. Үүнээс 75 хувь нь эмэгтэй, 25 хувь нь эрэгтэй албан хаагчид байна. 

Related news