БУЛГАН: Орон нутгийн музей 9 төрлийн ажил зохион байгуулж 828 хүнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-06 10:36:57

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын турш үргэлжилсэн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Булган аймгийн музейгээс 9 төрлийн ажил зохион байгуулж, 828 иргэн соёлыг үйлчилгээ авчээ


Булган аймгийн музейн түүх, Баруун замын байлдааны штаб музей, Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхантай танилцах, “Музейн орчинд бичлэг хийх, бичлэг засварлах заавар” сэдэвт боловсролын ажлуудыг Булган сумын I, II сургууль, ХААИС-ийн харьяа Политехник коллежийн нийт 339 оюутан, суралцагч нарт зохион байгууллаа. Мөн “Музей үзсэн өдрийн тэмдэглэл” видео контентын уралдаан зохион явууллаа.


Музейн лого бүтээх уралдаанд Ж.Орхонтуулын ирүүлсэн бүтээл шалгарч, аймгийн музейн албан ёсны логог шинэчлэх боллоо.


Монголын урчуудын эвлэлийн Булган аймаг дахь салбарын тэргүүн, СТА, Ж.Нямлувсан "Уран зураг" сэдвээр Булган сумын I сургуулийн Янжиндулам багштай 8а ангийн 27 суралчтай уулзалт, ярилцлага хийж, уран бүтээлийн үзэсгэлэнгээ танилцууллаа.


Тус аяны үеэр “Анхдагч алдартны өлгий нутгийн музей” номын нээлт болж зохиолч, редактор, соёлын байгууллагуудын албан хаагчид уншигчид нийт 115 хүн оролцсон байна. Музейн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр “Вангийн хүрээний түүхэн судар”-ыг төвөд бичгээс орчуулан бэлэг дурсгалын хэлбэрээр бүтээсэн байна.


"Музей үзсэн өдрийн тэмдэглэл" уралдаанд:
Тэргүүн байр: Булган сумын 1-р сургуулийн 11а ангийн суралцагч Ч.Эмүжин
Дэд байр: Булган сумын 1-р сургуулийн 11а ангийн суралцагч У.Анармаа
Гутгаар байр: ХААИС-ын харьяа ПТК-ийн оюутан Н.Урангоо











Related news