БНСУ: Үндэсний Ассамблей 2025 оны төсвийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей ирэх оны улсын төсвийг 673.3 их наяд вон /471.5 тэрбум ам.доллар/ байхаар баталжээ. Эрх баригч намынхан төсвийг танахыг эсэргүүцэж байсан боловч сөрөг хүчний гол намын танаснаар баталсан байна.
Төсвийн тухай хуулийн төслийг 183-94 саналын харьцаагаар баталсан бөгөөд нэг гишүүн түдгэлзсэн байна.
Ардчилсан намаас /АН/ өргөн мэдүүлсэн шинэ
төсөвт Засгийн газрын нөөц хөрөнгө, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Нарийн бичгийн
дарга нарын газар, Үндэсний аюулгүй байдлын албаны тусгай ажиллагааны зардлыг
танаснаар Засгийн газрын анхны санал болгосон 677.4 их наяд вонноос 4.1 их наяд
воноор бага байжээ.
АН болон эрх
баригч “Ардын хүч” намынхан /АХН/ төсвийг танах
асуудлаар санал зөрөлдөж ирсэн ба АХН-ынхан Засгийн газрын саналыг хэвээр
үлдээхийг зорьж байлаа.
БНСУ-ын Үндсэн
хуулийн түүхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хоёр намын
зөвшилцөлгүйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан анхны тохиолдол энэ болж
байна.