М.Ферстаппен "Формула-1"-ийн цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /РИА Новости/. “Ред Булл” багийн авто
уралдаанч Макс Ферстаппен “Формула-1” ангиллын 2024 оны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний цомыг хүртлээ.
Олон улсын автомашины холбооны /FIA/
2024 оны шагналуудыг гардуулах ёслол Хойд Африкийн Руанда улсын нийслэл Кигали
хотод өчигдөр болжээ.
Холландын тамирчин М.Ферстаппен 2024 онд болсон
ДАШТ-ний 24 гараанаас 9-д нь түрүүлж, нийт 437 оноо авсан бөгөөд тус тэмцээнд дөрөв
дэх удаагаа аваргалж байна.
Зохион бүтээгчийн цомыг “Макларен”
баг авсан бөгөөд тус баг улирлын дүнгээр 666 оноо авснаар 1998 оноос хойш анх
удаагаа уг шагналыг хүртлээ.
Мөн оны шилдэг шинэ залуу
уралдаанчаар Бразилын тамирчин Габриэль Бортолето шалгарсан байна. Тэрбээр ирэх улиралд Кик
Заубер" багийн бүрэлдэхүүнд “Формула-1” уралдаанд оролцох бөгөөд
өнгөрсөн улиралд “Формула-2” уралдаанд түрүүлжээ.