СЭЛЭНГЭ: Баруунбүрэн, Түшиг сумын засаг дарга нарыг батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-14 18:03:55

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Баруунбүрэн сумын Засаг дарга Б.Отгонбаасан, Түшиг сумын Засаг дарга Н.Барамсай нарт батламжийг нь гардуулан өгч, төрийн залгамж чанарыг хадгалан төрийн албаны тасралгүй байдлыг хангаж үүрэгт ажилд нь орууллаа.

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 128 дугаар тогтоол, сумын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн шийдвэрлэжээ.

 

Дээрх хоёр даргын хувьд сумын Засаг даргын үүрэгт ажилд анх удаа томилогдож байгаа юм.

 

 

Related news