12 компанийн 11 297 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 11 297 ширхэг хувьцаа арилжсан байна.
Мөн 5,471 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжин нийт 554 сая 773 002.60 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр "MSE ALL" индекс 819.37 нэгж болж 0.38 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 402 тэрбум 297 сая 249 520 төгрөг болсон байна.
Б.Заяа