ДАРХАН-УУЛ: Энэ жил 400 га талбайгаас мод бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 20-нд боллоо. Уг хурлаар мод бэлтгэх хэмжээг хэлэлцэн баталлаа.
Дархан-Уул аймаг 81.997 га ойн сантай бөгөөд үүний 94.7 хувь нь Хонгор сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг. 2024 онд аймгийн хэмжээнд нийт 271 өрх 1084 метр.куб түлээний мод бэлтгэжээ.
Харин 2025 онд Хонгор сумын ойн сангаас түлээний модыг 400 га талбайгаас 4000 метр.куб бэлтгэхийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Хонгор сумын ойн сангаас ойн
арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор
ойгоос хэрэглээний мод, ойг цэвэрлэж түлээний мод
бэлтгэх юм.