Тусгаар тогтнолын талбайд шинэ жилийн өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд сүлд модоо засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайгаар иргэдэд өдөр бүр үйлчилж эхэлжээ.
Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 18:00 цагт Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж байгаа аж.
Өнөөдрийн тухайд өвлийн өвгөн, цасан охины бүжиг, урлагийн үзүүлбэр, бэлэгтэй хөгжөөнт тоглоомыг олон нийтийн дунд явуулна.