ДОРНОГОВЬ: Оны онцлох сурагчаар хоёр хүүхэд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-26 14:40:18

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2024 оны онцлох хүүхдээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн 9 б ангийн сурагч Б.Пүрэвсүрэн, ерөнхий боловсролын II сургуулийн 8 б ангийн сурагч М.Өэлүн  нар шалгарчээ.


Дорноговь аймгаас биеийн тамир, спортын амжилтаар хошуучлан тодорсон М.Өэлүний амжилтыг хүргэж байна. Тэрээр жюү жицү, жүдо бөхийн спортоор есөн наснаасаа эхлэн хичээллэж байгаа. Анх олон улсын “Улаанбаатар Про” тэмцээний жюү жицү төрөлд тэргүүн байрт шалгарснаас хойш улс, бүс, олон улсын тэмцээнд оролцож олон арван медаль хүртсэн аж.


Тухайлбал, Дорнод аймгийн Жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан Зүүн бүсийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд тэргүүн байр, Дорноговь аймгийн БТСГ-аас  зохион байгуулсан жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг тамирчин”, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо байрлах олон улсын “Ajp tour” байгууллагаас зохион байгуулсан “bb women’s жюү жицү тэмцээнд тэргүүн  байр, Дорноговь аймгийн Жюү жицүгийн холбооны таван жилийн ойн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээний 63 кг-ын жинд тэргүүн байрт  тус тус шалгарчээ.


Улирч байгаа онд үзүүлсэн амжилт бүтээлээрээ улсын хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан таниулсан бөгөөд тэднээс манлайлсан 74 хүүхэд 2024 оны "Онцлох хүүхэд"-ээр шалгарсан байна.


Related news