ӨМНӨГОВЬ: Гурвантэс чиглэлд 50 км замыг нэмж тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь
аймгийн баруун бүсийн сумдыг автозамаар холбох зорилготой Даланзадгад-Гурвантэс
чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг анх 2013 онд
эхлүүлж байсан юм.
Гурвантэс
сум нь аймгаасаа 300 гаруй км, саад бартаа ихтэй алслагдсан бүс нутаг.
Гурвантэс сумаас Даланзадгад хүртэл 10-12 цагийг зарцуулдаг нь нутгийн иргэд
төв суурин газрын тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авахад хүндрэл бэрхшээлтэй
байсан юм.
Тиймээс
“Нутгийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, одоогоор 70 гаруй хувийг буюу 200 км замыг барьж байгуулжээ.
Тодруулбал,
орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтаар 2024 онд барьсан Даланзадгад-Баяндалай-Сэврэй-Ноён-Гурвантэс
чиглэлийн автозамыг 50 км замаар нэмж тавьж, 2024 оны арванхоёрдугаар
сарын 25-ны өдөр улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад албан ёсоор хүлээн
авчээ.
Тус
зам ашиглалтад орсноор аймгийн төвөөс хамгийн алслагдмал оршдог баруун гурван
сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, нутгийн
иргэдийн ажлын байр нэмэгдэх, брэнд бүтээгдэхүүнээ борлуулах, аялал жуулчлалын гол
тулгуур зам болж байгаагаараа ач холбогдолтой юм.